Relaxing Spa Gift SET (By the Magnolia)

145,000₮
Богино тайлбар
Өөртөө зориулах гэрийн спа Магнолия цэцгийн анхилуун үнэрт таван шатлалт спа арчилгааны энэхүү сет нь танд тайвшрал, дотоод амар амгаланг бэлэглэнэ.
Бүтээгдэхүүний код:8809505285057

Бүтээгдэхүүний танилцуулга:

Найрлага дахь төмөр, цайр, магни зэрэг баялаг эрдэс бодисууд арьсыг тэжээлээр хангана.

EWG Green Grade ангиллын байгалийн гаралтай цэвэрлэгч сурфактант ашигласан.

Витамин C-ээр баялаг Намхэ–Гохөнгийн юзу болон Чежүгийн мандариний хальс агуулсан.

95% ургамлын гаралтай конжак спонж арьсыг цочроохгүйгээр зөөлөн цэвэрлэнэ.


Ванны давс:

Төмөр, цайр, магни зэрэг 84-өөс дээш төрлийн эрдэс бодис агуулсан.

Давсны осмос үйлчлэлийн ачаар арьсны чийг хадгалах чанар сайжирна.

Гималайн уулсаас олборлодог давс тул микропластикийн бохирдлоос санаа зовох шаардлагагүй.

Ванны бөмбөлөг:

Бөмбөлөг болон ванны хөөсний үүргийг давхар гүйцэтгэнэ.

EWG Green Grade ангиллын байгалийн гаралтай сурфактант ашигласан учраас гэр бүлийн бүх гишүүдэд тохиромжтой.

Ногоон цайны ханд, цайны модны тос, гиалуроны хүчил болон олон төрлийн ургамлын тос агуулсан.

Yuja юзу цай:

БНСУ-ын юзу цайны үйлдвэрлэлийн 35%-ийг бүрдүүлдэг Жолланам-до мужийн Гохөнг бүсэд ургасан юзуг ашигласан.

Өмнөд тэнгисийн дулаан нарны илч, зөөлөн далайн салхинд ургасан Гохөнгийн юзу нь бусад бүсийн юзутай харьцуулахад илүү анхилуун үнэртэй, амтлаг чанар сайтай байдаг.

Конжак спонж:

Ургамлын гаралтай, байгальд ээлтэй, зөөлөн бүтэцтэй конжак хөвөн. Конжак 95%, чийгшүүлэгч 3%, сарнай 2%

Гуужуулагч:

Нимбэгний ханд агуулсан, арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлнэ.

7 төрлийн чийгшүүлэгч комплепс агуулсан, арьсыг гүн чийгшүүлнэ.

5 төрлийн Cica комплекс найрлагатай, арьсыг тайвшруулна.


Толгой ноот: tangerine /цитрус/, алим

Зүрхэн ноот: Сарнай, магнолиа, жасмин

Суурь ноот: Модлог, заар

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл