Clove Night Candle 85g & Mobile Gift SET

145,000₮
Богино тайлбар
Тансаг үнэрт дулаахан лааны гэрэлд зүүд манагч карусель аажмаар эргэлдэн бүжиж, сэтгэл хөдөлгөм гайхамшигтай уур амьсгалыг бүрдүүлнэ. 20 цагийн асалттай 85гр лаа.
Бүтээгдэхүүний код:8809505285811

Лааны дөлөнд тасралтгүй эргэлдэх энэхүү зүүд манагч карусель нь таны хаа нэгтээ мартагдсаг мөрөөдөл, хүүхэд насны цайлган баяр баясал, дурсамжийг амилуулж, ид шидийн мэт мэдрэмж төрүүлнэ. Зүүд манагч нь танд тайван шөнө, аз жаргалтай зүүдийг ерөөдөг.


Бүтээгдэхүүний танилцуулга

- 100% ургамлын гаралтай шар буурцагны лаа

- Хөө тортог бага үүсгэдэг байгалийн хөвөн гол (cotton wick)

- KTR дотор агаарын чанарын аюулгүй байдлын сертификат

- KCL аюулгүй байдлын стандартын сертификат - 20 цагийн асалт

- Франц улсаас тусгайлан импортлосон 100% байгалийн эфирийн тос

- 100% гар аргаар боловсруулсан

- Байгалийн соя лаванд тохирсон хамгийн дээд хэмжээ болох 15%-ийн EDP агууламжтай тул үнэрийг жигд тараана.

- Карусель зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн учир бат бөх, удаан ашиглагдах боломжтой


Толгой ноот: Цагаан гаа, ганга

Зүрхэн ноот: Хиноки мод, башир цэцэг

Суурь ноот: Cedarwood, Guaiac Wood, пачули


Хэрэглэх заавар: Лааг асаахад карусель нь 2-3 секундын дотор дулааны нөлөөгөөр эргэлдэж эхэлнэ. Харанхуй өрөөнд ашиглах үед таазанд тусах гэрэл, сүүдрийн хөдөлгөөн романтик уур амьсгалыг бүрдүүлнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл